sanaa sain bol zaya sain

Исландын гоо үзэсгэлэн


Оросын залуу гэрэл зурагчин Марина Лункина (Marina Lunkina) нь Москва хотод мэндэлсэн бөгөөд байгалийн гэрэл зургаар дагнан, уран бүтээлээ туурвидаг. Түүний аялж, гэрэл зураг дарах хобби нь байгалийн онгон дагшин дүр зургийг ер бусынаар хальсанд буулгаж, дэлхийн хамгийн сонирхолтой газруудад түүнийг аваачин, алдартай сэтгүүл, агентлагуудын өрсөлдөн авдаг бүтээлүүдийг бий болгодог байна. Саяхан Марина нь хүрээлэн буй орчны асуудалд нийтийн анхаарлыг татах зорилготой нийгэмлэгт элсчээ. Одоо харин бүгдээрээ түүний дуранд өртсөн Исландын байгалийн үзэсгэлэнт газруудын дүр зургийг хүлээн авцгаая. Хүсвэл татаж аваад, wallpaper – ээ болгож болох юм.





www.caak.mn

Марина Лункинатай хамт Исландын Алтан Цагариг  (Golden Circle) – руу аялснаар та ер бусын хүрхрээ, халуун рашаан, галт уулын хөндий, сөнөсөн галт уул гээд гайхалтай дүр зургуудыг олж харах болно. Исландын Тингветлир дархан цаазат газарт хөл тавьсан гэрэл зурагчид гэрэл зургийн аппаратаа салгалгүй зураг дарж, зөгнөлт киноны орчин баймаар дүр зураг өмнө нь цэлийж буйг ам булаалдан шагширдаг байна. Халуун рашаануудад нь 80-100 градустай (Цельсийн) ус 23 минутын затай, 20-30 метр өндөрт боргилж, зарцсан халуун лав улайран харагдаж, талст мэт гялалзах хүрхрээнүүд санаанд оромгүй өндрөөс дуу шуугиан болон урсана. Энэ бүх гоо үзэсгэлэн нь Исландийг зорих хүслийг өөрийн эрхгүй өрдөх ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn



www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

13:22 - 2012-06-04 - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax