sanaa sain bol zaya sain

МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ


alt
Монгол улс Ази тивийн төв хэсэгт оршихдоо өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойт өргөргийн 41о 351-аас 52 о091-ийн, зүүн уртрагийн 87 о44-аас 119 о56!-ийн хооронд 1564 мян.ам.дөр.км талбайтай, нутгийн баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай,хилийн шугамын урт 8216 км үүнээс 3485 км нь ОХУ-тай үлдэх 4731 км-ээр БНХАУ-тай нийлсэн хилд оногдоно.Улс орны хоорондох хилийн шугам уул нуруу, гол мөрөнг голдуу дагадаг боловч ил задгай газраар дайран өнгөрөх явдал бий. ОХУ-тай нийлсэн хилийн шугам баруун талд Таван Богд уулнаас эхлэж зүүн тийшээ Сийлхэмийн нуруу, Соёны уулс, цаашдаа Зэд, Зэлтэр голуудын усны хагалбар уулс, Цөх голын хөндий, Онон голын хойт талын уулс зэрэг уул нуруу, хөндийг даган улмаар ухаа гүвээт тал дахь Тарваган Дах овоо хүрдэг. Харин БНХАУ-тай нийлсэн хил баруун талдаа мөн Таван Богд уулнаас эхлэн Монгол Алтайн нуруу, Байтаг Богд, Тахийн Шар нурууг дагаж байгаад зүүн тийшээ ухаа гүвээ, цав толгодыг барьж үргэлжилсээр Их Хянганы уулст хүрч тэндээсээ баруун тийш эргэж Буйр нуурын хойт захаар (усан хил) гаран цаашдаа огцом хойш зүглэж талархаг газраар өнгөрөн Тарваган Дах овоонд тулж очин нийлнэ. Таван Богд уул, Тарваган Дах овоо энэ хоёр нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн уулзвар газар юм. Тус улсын хамгийн баруун захын цэг Алтай Таван Богдын Мааньт уул, зүүн захын цэг Соёлз уулын Модот Хамар, хойт захын цэг Монгол Шарын даваа, өмнөд захын цэг Орвог Гашууны Бор толгой юм.

alt

Монгол улсын нутаг дэвсгэр нь бүтнээрээ Төв Азид хамрагдах бөгөөд баруунаас зүүнээ сунаж байрласан ерөнхийдөө зуувандуу хэлбэртэй, улсын хойт, урд хоёр захын цэг хоорондох зай өргөргийн 10о хүрдэг. Монгол орон өргөргийн байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгүүдэд багтсан болохоор уур амьсгалын хувьд сэрүүн бүсэд хамаарагдана.
Монгол орны нутаг дэвсгэрийн газрын гадарга янз бүрийн хэлбэр дүрстэй, өндөр уулс, нам уулс, ухаа гүвээ, цав толгод өргөн уудам тал, хөндий, хотгор хосолсон ой тайга, хээр, говь, цөл бүхий далайн төвшнөөс дээш дунджаар 1580 метр өргөгдсөн нь байрлалын нэгэн онцлог юм. Нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь далайн төвшнөөс 1000 гаруй метр өндөрт орших бөгөөд баруун хэсэгтээ далайн төвшнөөс дээш дунджаар 2500-3500 метр өргөгдсөн оргил бүхий Монгол Алтай, Говь Алтайн нуруу, нутгийн баруун болон хойд талаар 2000-2500 метр өндөр Хангай, Хэнтэй нуруу, Хөвсгөлийн уулс оршино. Харин зүүн ба өмнөд хэсгээр 1000-1500 метр өндөртэй Дорнод Монголын тал, нам уулс, цав толгод бүхий говь нутгаас бүрдэнэ. Манай орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн 4374 метр, хамгийн нам цэг нь Дорнод Монголын тал дахь Хөх нуурын хотгор 562 метр юм. Тус улсын нутаг дэвсгэрийн газрын гадарга Сибирийн өмнөд уулсаас Төв Азийн тал газарт шилжих шилжилтийн мужид, умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих алгуур шилжилтийн нөхцөлд бүрэлдэн тогтжээ.
Орчин үеийн хотгор гүдгэрийн төрх байдалд идэвхжилийн болон бууралтын үеийн тектоник хөдөлгөөн, мөн шинэхэн тектоник хөдөлгөөн, сүүлийн болон орчин үеийн газар чичирхийлэл нөлөө үзүүлсэн бөгөөд тус оронд ерөнхийдөө урагшаа нумарч тохойрсон гурван эгнээ уулс байдаг. Үүний хамгийн хойд талынх нь Ханхөхий, Булнай, Бүтээл, Бүрэнгийн нурууд, түүний өмнүүр баруун хойноос зүүн урагш сунасан Хангай нуруу, зүүн урдаас баруунаа чиглэсэн Хэнтэй нуруу, Монгол Алтай, Говь Алтайн нуруу баруун хойноос зүүн урагш сунаж гурав дахь эгнээг үүсгэн тогтсон нь тодорхой хүчин зүйлстэй холбоотой юм. Уул зүйн гол хэсгийн байрлал, өндрийн шатлалын бүдүүвч нь тус орны уул, талын орон зайн байршил, өндрийн хуваарийг илтгэн харуулах бөгөөд баруун хэсэгт Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 4000 метрээс дээш өргөгдсөн нарийн нуруудаас бүрдэнэ. Тэнд эртний болон орчин үеийн мөстлөг, мөсөн голууд байх ба мөстлийн олон нуур бүхий морены хурдас түгээмэл тархана. Монгол Алтай, Хангайн нурууны хооронд Их Нууруудын хотгор гэж нэрлэгдэх уудам хотос орших бөгөөд тус орны том, томоохон нуурууд Увс, Хяргас, Хар Ус, Хар, Айраг, Дөргөн нуур байрлах ба Монгол Алтайн зүүн салбар уулс, Хангай нурууны хойт талын Ханхөхий нуруу энэ хотгорт хамрагдана. Эдгээр нуурууд өнгөрсөн цаг үед өөр хоорондоо холбогдсон цэнгэг, давсархаг устай эх газрын тэнгэс маягийн том усан сангуудыг үүсгэж байжээ. Нуурт цутгадаг голууд нуурын хотгорт голдуу элсэн хурдас их хэмжээгээр авчран тунааж байсан, одоо ч тунаасаар байгаа учраас эдгээр голын хөндийд элсэрхэг өргөн тал газар үүсч, салхины нөлөөгөөр Бөөрөг Дэл, Бор Хар, Монгол элс зэрэг томоохон элсэн тарамцаг хэлбэржин тогтсон байна. Тус орны хойт хэсэгт орших Хөвсгөлийн уулс гарал үүслээрээ Байгаль нуурын орчмын уулсын тогтолцоонд хамрагдах бөгөөд уулсын хоорондох ан цавыг дагаж тогтсон Хөвсгөл, Дархадын гэсэн хоёр том хотгороор тусгаарлагдан уртрагын дагуу сунаж байрласан нуруудаас бүрдэнэ. Хөвсгөлийн хотгорт тус орны хамгийн гүн, цэнгэг, усны нөөцөөр арвин Хөвсгөл нуур оршдог бол Дархадын хотгорт нуурын гаралтай тал, олон зуун жижиг нуур, голын хөндий зонхилж, голуудаас том нь Енисей мөрний эх Шишхид гол урсана. Хөвсгөлийн баруун хэсгийн уулс 3000 метр өргөгдсөн Улаан Тайга, Хорьдол Сарьдагийн нуруунаас, зүүн хэсгийн уулс нь цулдуу байдалтай, томоохон талбайг хамарсан хүрмэн чулуун бэгэлцэг элбэгтэй. Хөвсгөлийн уулсаас урагшаа өргөргийн бүс ялгарч, түүний дагуу баруун тийшээ Тэсийн савын голууд, зүүн тийш Сэлэнгэ мөрний савын Дэлгэрмөрөн урсана. Энэ бүсийн дагуу 1905 онд газар хүчтэй хөдөлж тэр цагаас хагарлын бүс гэж нэрлэх болжээ. Уг бүсээс урагшаа Монгол орны төв хэсэгт Хангайн нуруу баруун хойноос зүүн урагш сунаж байрлах ба түүний бүрэлдэхүүнд Булнай, Тарвагатай, Бүрэн зэрэг хэд хэдэн томоохон нурууд багтах ба ноён оргил нь нурууны баруун хэсэгт орших Отгонтэнгэр 4021 метр өндөр юм. Энд усны хагалбарын өргөн уудам газар, эгц хажуутай гүн хавцал, галт уулын гаралтай хотгор гүдгэр ихээхэн нийтлэг бөгөөд хүрмэн чулуун урсгал, эртний болон хожуу үеийн галт уул тархсан, Хангайн нурууны өндөр оргил эртний мөсдөлд автаж байсан ба Отгонтэнгэр уулын оройд багахан талбайд мөс байдаг. Хангайн голууд уналттай учраас харгиа, боргио элбэгтэй, хүрхрээ ч бий бөгөөд тэдгээрээс том нь Орхон голын эхний Улаан цутгалангийн хүрхрээ юм. Хангай нуруу ерөнхийдөө цулдуу тогтоцтой, уул хоорондын талархаг газар байх ба зарим нь гол мөрний болон нуурын дэнжүүдтэй, мөн уулын бэлийн хэвгий талууд, эртний тэгшрэлийн гадаргын үлдэгдэл болон усны хагалбарын тэгш газрууд өөр хоорондоо холбогдоно. Хангай нуруу бол эх газрын ус хагалбарын шугам учир Хойд Мөсөн Далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савын голууд эх авч урсана. Энэ нуруунаас урагшаа уулс хоорондын нарийвтар хотгор болох нууруудын хөндий байрлаж хойд талд байгаа Хангай нуруу, өмнөдөд буй Монгол Алтай, Говь Алтайн нурууг хооронд нь зааглах ба Нууруудын хөндийд Хангайн өмнөд хэсгийн хэвгийдүү уудам тал газар, хөндийн төв хэсгийн чулуурхаг тэгш тал, голуудын адаг, нуур хавийн элсэрхэг ба шавранцар хурдастай тал зонхилно. Нууруудын хөндийн хамгийн нам хэсэгт голын хөндий, Бөөн Цагаан, Орог, Улаан нуур байрлана. Энд салхины үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, элсийг зүүн тийш зөөвөрлөдөг. Нууруудын хөндийгөөс урагш Говь Алтай нуруу хэд хэдэн салангид нуруудаас бүрдэж 800 гаруй км үргэлжлэх ба ихээхэн нарийн тогтоцтой. Энд хамгийн өндөр цэг нь Их Богд уул 3957 м, уулс нь эгц хажуутайгаас гадна хөндлөн байрлалтай гүн хавцал, хуурай хөндийгөөр ихээхэн хэрчигдэж, эвдрэлийн хэвгий гадарга бүхий өргөн бэлээр хүрээлэгдсэн, орчин үед нилээд хөдөлгөөнтэй хэвээр байгаа бөгөөд бүрэлдэн тогтох үйл явц нь үргэлжилсээр буйг 1957 оны газар хөдлөлт гэрчилнэ. Говь Алтайгаас урагшаа Алтайн өвөр говь хэмээх уудам цөлөрхөг хотгор нь бараан өнгийн хэмхдэс чулуун гадарга бүхий чулуурхаг цөл юм. Хангайн нуруу, Нууруудын хөндий, Говь Алтайн нуруунаас зүүн тийш Монголын төв, өмнөд, дорнодын хэсгийн уудам газар 1200 гаруй км үргэлжлэх ба орчин үеийн хотгор гүдгэр бүрдэхэд салхины үйл ажиллагаа ихээхэн нөлөөлжээ.Хангайн нуруунаас зүүн тийш Хэнтэй нуруу орших ба хамгийн өндөр оргил нь Асралт хайрхан 2800 метр, энэ нуруу нь нийтдээ тархай байдалтай, тэгшивтэр оройтой олон жижиг нуруудаас бүрдсэн бие даасан уулт тогтолцоо бөгөөд хамгийн өндөрлөг хэсэг нь эртний мөсөлтөд автагдаж байсан.
Монголын зүүн зах Халх голын савд Их Хянганы нурууны салбар болох хүрмэн чулуун бэгэлцэг, боржин тарамцагаас тогтсон нам уулс байрлах бөгөөд эртний голын хөндий элбэг, дэнжээр нь элс тархана. Халхын гол болон түүний цутгал голын хөндий, тэр орчмын үржил шимтэй тал газар хөдөө аж ахуйд тохиромжтой чухал нөөц нутагт тооцогдоно. Тус орны гадаргын дээрх онцлог шинж нь газар нутагт өөр өөр байх нөхцөлийг бүрдүүлсний зэрэгцээ байгалийн хэд хэдэн бүс үүсгэнэ.эх нутгийнхаа байгаль,онцлогийг танин мэдэх,бахархах,хайрлан хамгаалах,өмгөөлөх,өвлөн үлдээх,,,

20:22 - 2012-06-08 - Сэтгэгдэл бичих

сэдэв

yg ontslog ni yu yum bee

урнаа (зочин) - 19:32 - 2023-12-16

Маш чанаргүй бичжээ

Балдан (зочин) - 20:46 - 2023-09-23

Маш баялаг үгийн сан ашигласан байна баяраллаа

Зочин - 15:59 - 2023-09-21

yohh

Yu we

hun - 14:17 - 2023-09-13

маш товч чухал мэдээлэл байна баярлалаа

Зочин - 17:49 - 2023-08-05

Утгагүй ойлгоход бэрх шал тэнэг сонирхолгүй хэлбэрээр биччихсэн болохоор уншихад ч хэцүү юм

Зочин - 19:32 - 2021-12-11

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax