sanaa sain bol zaya sain

Леонардо Да Винчийн суу билгийн нууц(Гэрийн даалгавар)

   
Дэлхийн шинжлэх ухааны тvvхэнд тод томруун ул мөрөө vлдээсэн суут хvмvvсийн нэг бол яахын аргагvй Леонардо да Винчи билээ.
Леонардо Да Винчийн суу билгийн нууц

Дэлхийн шинжлэх ухааны тvvхэнд тод томруун ул мөрөө vлдээсэн суут хvмvvсийн нэг бол яахын аргагvй Леонардо да Винчи билээ.

Тэрбээр амьдрал дээр ямар хvн байж, асуудлыг хэрхэн шийдэж, агуу олон нээлтээ хэрхэн хийж байсан нь одоо хvртэл тайлагдаагvй оньсого хэвээр vлдсэн. Тэр бvv хэл тvvний уран бvтээл, туурвилыг нь олон жилийн турш судалсан зарим эрдэмтэн, судлаачид Леонардо да Винчийг дэлхийн хvн биш, харь гаригийнх байсан гэж мэдэгдэн, vvнийгээ нотлохыг оролддог. 

Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нөлөө бvхий хvн байсан бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байсан гэдэг. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог дөрвөн настайгаас нь хойд эх нь асрах болж, жинхэнэ эхийг нь өндөр инж дагалдуулан тариачин эртэй суулгаад өөр нутаг руу явуулсан аж. Хар багаасаа л ер бусын ухаантай, сэргэлэн Леонардо нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг. 

Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд төрvvлээгvй, харин гурав дахь нь есөн хvv, хоёр охин төрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэрэгцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг. Леонардо да Винчи 14 настайдаа тухайн vеийн нэр алдартай зураач Вероккьо гэгчийн урланд шавь оржээ. 

20 нас хvрэх vед тэрбээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэй өөрөө өөрөөсөө суралцдаг нэгэн байжээ. Хөгжмийн урлагт гэхэд л өөрөө онцгой төрлийн хөгжмийн зэмсэг зохиож тvvн дээрээ өөрийн болон бусдын бvтээлийг тоглосоор хэнийг ч дагуулахааргvй суут хөгжимчин гэдгээ харуулсан аж. Нэгэн зэрэг суут зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бvтээгч, дуучин гэх мэт олон мэргэжлийг эзэмшиж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи энэ бvгдэд суут байж чаджээ. Тэрбээр оюун ухааны төдийгvй биеийн хөгжлөөрөө ч vеийнхнээсээ давуу нэгэн байсан байна. 

Өндөр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины тахыг хөнгөхөн нугалахыг харсан хэн ч гэсэн бяртай гэдэгт нь эргэлздэггvй байсан талаар тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэсэн байдаг. Ингээд зогсохгvй ямар ч vед уурлаж, бухимдалгvй, сэтгэл хөдлөлөө дээд зэргээр захирч, хянадаг нэгэн байсан аж.
Хайрлаж дурлах, vзэн ядах гэсэн сэтгэл хөдлөлийн илэрхийлэлээс өөрийгөө ангид байлгаж, судалж, шинжилж, цаад учрыг нь олж танин мэдэхэд анхаардаг нэгэн байжээ. Yvндээ ч гаргууд мэргэшиж, тухайн vеийн техник, шинжлэх ухааных нь тvвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгvй байсан нээлтvvдийг хийсэн нь гайхалтай. Жишээ нь тvvний гар бичмэлд нисч яваа шувууг харуулсан таталбар зураг байдаг байна. Гэтэл нисч яваа шувууны далавчны хөдөлгөөнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар бодоход 20 дугаар зуунд л анх vvссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй аж. Мөн судлаачдын гайхшралыг төрvvлдэг бас нэг зvйл нь тэмдэглэлийн дэвтрээ хөтлөх арга барил нь юм. Леонардо да Винчи тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ өөрөө өөртөө “чи” хэмээн ханддаг байжээ. 

Яг л зарц, эсвэл туслахдаа тушааж байгаа мэт “Чи өөртөө тэрийг vзvvл “, аль эсвэл “чи өөрийнхөө бvтээлээр vvнийг харуулах ёстой”. Тэгэхлээр энэ хvний дотор хvмvvстэй найрсаг дотно харьцаатай, бусад эгэл хvмvvс шиг өөрийн гэсэн сул талтай нэг хvн ба маш нууцлаг, хvйтэн цэвдэг, ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгvй бас өөр нэг хvн зэрэг амьдарч байсан мэт. Леонардо да Винчитэй холбоотой бас нэг нууцлаг зvйл бол далдыг харах чадвар юм. Тэрбээр алдарт Нострадамусаас дутахааргvй, заримдаа бvр давж гарсан зөгнөлvvдийг олон хэлсэн байдаг байна. 1494 онд эхлvvлсэн “Зөгнөл” нэртэй бvтээлд нь өнөөдрийн бидний бодит амьдралд бий болсон олон зvйлсийг шууд хэлсэн байдаг нь тун сонирхолтой. 

“Хvмvvс нэг нэгэнтэйгээ хамгийн алс холын газраас ярилцах болно”, “Хvмvvс хөдөлж явах ч хөдөлгөөнгvй зогсоод, дэргэдээ байхгvй хvмvvстэй ярьж, ярихгvй байгаа хvмvvсийг тод сонсох болно” хэмээн өнөөгийн телевизийн урлагийг хэлж байжээ. Энэ бvхнийг одоогоос 500 гаруй жилийн тэртээ хэлсэн гэдгийг мартаж болохгvй. “Чи өөрийгөө асар өндөр дээрээс өөртөө ямар ч хоргvйгээр унаж байгааг харах болно”- парашют, “маш олон усны болон газрын амьтад оддын хооронд ниснэ”-сансрын нислэг гээд тоочоод байвал гайхалтай зvйл олон бий. Леонардо орчин vеийн нейролингвистикт ашиглагддаг сэтгэлгээ, оюун ухааныг дайчлан, ой тогтоолтыг онцгой хөгжvvлэх нөлөөтэй сэтгэл зvйн тусгай дасгалуудыг ашигладаг байжээ. Тэрбээр тун онцгой байдлаар унтаж амардаг нэгэн байв. Хоногтоо дөрвөн цаг тутамд 15 минут унтаж амраад, тасралтгvй ажилладаг байсан байна. 

Ингэснээрээ хэвийн амарч, хvчээ сэлбэхэд зайлшгvй шаардлагатай найман цагийн нойрыг өөртөө ямар нэг хоргvйгээр 1.5 цаг хvртэл багасгаж чадсан аж. Yvний ачаар хvний амьдралын гуравны нэг нь зарцуулагддаг нойрны цагийг 75 хувь хэмнэсэн нь vнэндээ амьдрах хугацаагаа 70-100 жил болгон уртасгасантай чанар адил юм. 1499 онд тэрбээр Милан хотноо Францын хаан 12 дугаар Людовик ирэх гэж байгааг тохиолдуулаад модон арслан урласан нь хvний өмнөөс хэд хэд алхалсныхаа дараа цээжээ яран, дотор нь анхилах цэцэгсийг харуулдаг байжээ. Леонардо да Винчи нь өнөөдөр хvн болгоны мэдэх усанд шумбах хувцас, шумбагч онгоц, уурын хөлөг онгоц, сэлэхэд ашигладаг ласт зэргийг анх зохиосон хvн юм. 

Тэр байтугай шумбах хувцас өмсөлгvйгээр тусгай хийн холимогоор амьсгалаад их гvнд шумбах боломжийн талаар нэгэн гар бичмэлдээ өгvvлсэн байдаг. Мөн тэрбээр нисдэг тэрэг, танк, пулемёт, хорт хий, цэргийг далдлах утаат хаалт, томруулагч шил, оёдлын суурь машин, зvv vйлдвэрлэдэг машин, өргөгч кран, намгийг хатаах тусгай системийн санааг анх гаргаж, заримыг нь өөрийн гараар бvтээж, заримынх нь дэлгэрэнгvй техник зургийг vлдээсэн нь бий. Гэтэл зарим ямар ч хэрэглэх боломжгvй байсан энэ олон нээлт, бvтээлийг яах гэж зохион, яагаад хийснээ тэр бvр олны хvртээл болголгvй нууцалж vлдээсэн нь одоо хvртэл тайлгдаагvй оньсого хэвээр байгаа билээ. Леонардо да Винчи нь өөд болох хvртлээ идэвхтэй ажиллаж, олон газраар аялж байсан бөгөөд 1513-1519 оны хооронд Ром, Пави, Болони хотууд, Францаар аялсан байдаг. 
Тэрбээр 1519 оны тавдугаар сарын 2-ны өдөр “Урлагийн төлөө хийж болох байсан бvхнээ хийж чадаагvйд Бурхан минь өршөө” хэмээн эцсийн vгээ хэлж Францын хаан нэгдvгээр Францискогийн гар дээр өөд болсон гэдэг. Энэ хvний суу билгийн нууц чухам юунд оршино вэ?СУУТ ХҮНИЙ АМЬДРАЛААС СУРАЛЦАЖ ӨӨРТ ХЭРЭГТЭЙГЭЭ АВААРАЙ

13:25 - 2012-04-08 - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax